LIVE: Ахмадууд: Насаараа улсад ажилласан ч нэг сарын хүнсээ авч чадахгүй тэтгэвэр авч байна
Манай улсад 317 мянган хүн өндөр насны тэтгэвэр авч байна. 2001 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүс бага цалингаасаа тэтгэвэр тогтоолгосон бөгөөд ихэнх нь тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг авч байна. Энэ нь амьжиргаанд нь хүрэлцэхгүй байгаа бөгөөд тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг болгох хэрэгтэй гэлээ.
Мөн ахмадууд улсад 30 жил ажиллаж, нийгмийн даатгал төлснийхөө үр ашгийг хүртэж чадахгүй байгаа талаараа дурдлаа. Тиймээс өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр, тэтгэмж нэмдэг тогтолцоотой байхыг хүсэж байна.
Мөн сар шинийн баяр ойртож байгаа тул ахмадууд тэтгэврийн зээл авч, сар шинийн бэлтгэлээ хангаж эхэлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.