?LIVE: NoDouble стандарт, Тэвчээр тасарлаа, Хэвтүүл хөдөлгөөнүүд Засгийн газрыг огцортол жагсах болно гэдгээ мэдэгдлээ
NoDouble стандарт, Тэвчээр тасарлаа, Хэвтүүл хөдөлгөөнүүд нэгдэн, Засгийн газрыг огцортол жагсах болно гэдгээ мэдэгдлээ.
Тэдний хувьд 2021 оныг хүний эрхийг хязгаарласан, МАН-ын дарангуйлалтай жилийг өнгөрүүллээ. Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна. 6-7 сар хилээ хаалттай байлгаснаас болж, иргэд орлогогүй болж байна. Өнөөгийн нийгмийн асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэн залуучуудад хариуцлага тооцохоо больё.
Бид нар төрийн эсрэг тэмцээгүй. Төрд шургалсан хүмүүсийг огцруулахын төлөө тэмцэж байна. Төрийг эсэргүүцээгүй. Төрийн нэрийг барьж байгаа зарим нэг эрхмүүдийг огцрохыг шаардаж байгаа юм.
Засгийн газар чадамжгүй гэдгээ удаа дараа харуулж байгаа учраас огцрох ёстой хэмээн өнөөдрөөс жагсах болно гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.