Бичлэг: Н.Баярмөнх: Дахин төлөвлөлттэй холбоотой асуудалд иргэд болон гүйцэтгэж байгаа компаниуд нэг ойлголттой байх ёстой

Баянзүрх дүүргийн 19-р хорооны гурван байршилд "Их газрын Жигүүр" ХХК дахин төлөвлөлт хийхээр болж 2019 оноос төслийн ажлаа эхлүүлсэн. Цэцэрлэгээс гадна 6 блок бүхий орон сууц барихаар төлөвлөөд байгаа юм. Үүнээс өнөөдрийн байдлаар нэг орон сууцны барилга ашиглалтад орж зарим айлууд байрандаа ороод байна.
Нийтдээ дахин төлөвлөлтийн хүрээнд 70 айл байранд орох учиртай. .
Энэхүү газрын маргааныг бий болгосон хоёр айлын асуудлаас үүдэж олон иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгааг дахин төлөвлөлт хийх газар амьдардаг иргэдийн төлөөллүүд хэлж Баянзүрх дүүргийн засаг даргатай уулзсан юм.

271880797 336201591703062 7742219010846602631 n1

Үүнд Баянзүрх дүүргийн Засаг дарга гүйцэтгэгч компани болон иргэдийн төлөөлөлтэй уулзаж зөвшилцөж арга хэмжээ авах шаардлагатай талаар хэлсэн юм.
Тэрээр хэлэхдээ “. Тэгэхгүй бол нэг талдаа дахин төлөвлөлтийн ажил зогсож иргэдээ орон сууцжуулах ажил удааширч, нөгөө талдаа иргэд хохироод үлдэх асуудал үүснэ” гэсэн юм.
Энэ мэт дахин төлөвлөлттэй холбоотой маргаантай байгаа асуудлууд Баянзүрх дүүргийн зарим хороодод бий. Хэрэв иргэд, дахин төлөвлөлт гүйцэтгэж байгаа компаниуд нэг ойлголттой байсан тохиолдолд гэр хорооллыг орон сууцжуулах ажил эрчимтэй явагдаж, агаарын бохирдлын асуудал ч багасах боломжтой гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

271885499 336201561703065 7581074660892721808 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.