Тамаваши Б.Мөнх-Оргил Озеки Шодайг өвдөг шороодууллаа

Японы мэргэжлийн сумо бөхийн Хацу башёгийн тав дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

DwdF9r1UcAI 5JB 01 01 01 01 01 

Таван өдрийн дараах байдлаар Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Секивакэ Митакеуми, Аби нарын гурван бөх дээд зиндаанд нэг ч уналгүйгээр тэргүүлж байна. Өчигдрийн онцлох барилдаанаар Тамаваши Б.Мөнх-Оргил Озеки Шодайг давж дөрөв дэх даваагаа авлаа. Хоёр бөхийн хувьд 18 дахь удаагаа учраа таарсан нь энэ бөгөөд 10 удаад нь Б.Мөнх-Оргил даваад байгаа ч 2020, 2021 онуудад учраа таарах бүрийдээ Шодай давж байсан юм. 

Мөн түүнчлэн өчигдөр Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга өөрийн нутаг нэгт Ичиножо А.Ичинноровтой 14 дэх удаагаа учраа таарч 12 дахь удаагаа давлаа. 

Хацу башёгийн тав дахь өдөр дээд зиндаанд барилдсан монгол бөхчүүдийн даваа, унааны дэлгэрэнгүй мэдээлэл: 

Маэгашира 6 Хошорюу С.Бямбасүрэн (3-2) - Маэгашира 8 Тобизару (2-3)
Маэгашира 5 Чиёошома Г.Мөнхсайхан (2-3) - Маэгашира 3 Эндо (2-3)
Маэгашира 3 Тамаваши Б.Мөнх-Оргил (4-1) - Озеки Шодай (3-2)
Маэгашира 1 Кирибаяама Б.Лхагвасүрэн (1-4) - Секиваке Митакеуми (5-0)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (5-0) - Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров (2-3)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.