БОАЖ-ын сайд, дэд сайд нарын нэрс тодорлоо

Улаанбаатар хотын утааг бууруулах хугацаатай албан даалгаврыг "хангалтгүй" биелүүлсэн гэж үзсэн тул Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар БОАЖ-ын сайд, дэд сайд, ТНБД нарыг чөлөөлсөн. 

Монгол улсын Ерөнхий сайд өнөөдөр УИХ-ын даргад ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайдад нэр дэвшүүлж байгаагаа танилцуулан, хэлэлцэж өгөхийг хүссэн. Намрын чуулган өнөөдөр хаагдана. Иймд өнөөдөртөө багтаж, шинэ сайдын томилгоог УИХ хэлэлцэн, батална. 

БОАЖ-ын дэд сайдад МАХН-ын ЕНБД Б.Тулгын нэрийг МАН-ын Удирдах зөвлөл дэмжиж, нэр дэвшүүлжээ. Тэрээр өмнө нь БОАЖЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан юм. Харин, ТНБД-ын хувьд ТАЗ сонгон шалгаруулалт зарлана. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.