Б.Жавхлан: 0-18 насандаа хүүхдийн мөнгөө хадгалбал 22 сая төгрөгийн хуримтлалтай болно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан юм. Энэ үеэр сэтгүүлчдийн асуусан зарим асуултад тайлбар өгсөн юм. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Хүүхдийн мөнгөний тухайд ЗГ-аас сонголт бий болгох боломжийг олгож байгаа. Үүн дээр цахимаар сонголт хийх эсвэл сар бүр сунгах нь төвөгтэй бол нэг удаа очоод сонголтоо хийх боломжтой. 

Цахимаар сонголтоо хийх энэ үйл явц маш сайн, үр дүнтэй байна гэж харж байна. Төрийн санд хадгалуулах эсвэл банканд хадгалуулах хоёр сонголт байна. Бид 2009 оноос хойш хадгаламжийн даатгалын системд шилжсэн. 

Өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгө 20 мянган төгрөг байхад дор хаяж, 20 хувь нь хадгаламжиндаа үлддэг байсан. Цаашид, эцэг эхчүүд маань хадгаламж, хуримтлалын тухай хүүхдүүддээ ойлгуулах хэрэгтэй.  Ирээдүйд худалдан авах чадвартай, хуримтлалтай иргэн болох юм. 

Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудлын тухайд Нийгмийн даатгалын багц хуулийг ЗГ-т өргөн барьсан. Тэтгэвэр, тэтгэмжийг хэдэн хувиар нэмэх нь ЗГ-ын төсвөөс хамаарна. Цаашид 2019 онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж байсан шиг дунд хугацааны бодлогоороо нэмэх талаар анхаарч ажиллана гэв. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.