Дотроо хүүхэдтэй автомашин ачсан ачилтын компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ
Машин дотроо хүүхдээ суулгаад орхисон иргэний автомашиныг ачсан хэрэг гарсан.
Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Сонгдо” эмнэлгийн урдаас 4-5 орчим насны хүүхдээ асаалттай автомашин дотроо орхисон иргэн Ц-ийн автомашиныг ачсан байна.
Энэ талаар иргэн гомдол гаргасны дагуу цагдаагийн байгууллага шалгалт явуулж, холбогдох байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах саналыг хүргүүлсэн байна.
Учир нь, ачилтын компанийн ажилтан бусдын хөдөлгөөнд саад болсон үндэслэлээр тухайн автомашиныг зөөж шилжүүлэхдээ “Ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийн бүхээгт хүн, амьтан байгаа тохиолдолд зөөж шилжүүлэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогджээ. Иймд аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн автозамын хөгжлийн газарт хүргүүлсэн байна.
Энэ дагуу Нийслэлийн автозамын хөгжлийн газар тухайн автомашиныг ачсан “БИ ИКС ЮУ ТИ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.