О.Баасанхүү: Хуулиараа АН намынхаа үүрэг гүйцэтгэгчийг томилсны дараа даргаа сонгох ёстой
АН-ын даргын сунгаа болон намын дотоод ойлголцол, эв эеээ ололцох асуудлаар АН-ын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.
АН-ын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүү:
-УБЕГ-аас өнөөдөр тодорхой дугаартай тамгыг хүчингүй болгоод, АН-ын дарга С.Эрдэнийн хүсэлтээр тамга өгсөн байгаа. Үүнтэй холбоотой Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахдаа "Маргааныг шийдэх хүртэл С.Эрдэнэд хадгалагдаж байгаа тамгыг түдгэлзүүлж өгөөч" гэсэн байна. Гэвч шүүх энэ хүсэлтийг хүлээж аваагүй. Энэ хүсэлтийг Ц.Туваан тэргүүтэй хүмүүс шүүхэд өгсөн байна.
Шүүхээр ямар шийдвэр гарахаас үл хамааран С.Эрдэнэ тамгаа ашиглаж болно гэх шийдвэр гарчихсан байгаа юм. Гэхдээ УБЕГ-ын гаргасан шийдвэр хүчин төгөлдөр бус гэж үзэх юм бол С.Эрдэнэд хадгалагдаж байсан тамга автоматаар хүчингүй болно. Мэдээж, үүнийг УБЕГ-ын шийдвэр, хууль ёсны гэж үзэх юм бол С.Эрдэнэд байгаа тамга цаашид ашиглагдана гэсэн үг. УДШ-д тамгатай бичиг хүргүүлэх ёстой. Харамсалтай нь, тамгатай бичиг баримт дарагдалгүй очсон. Хэрэв дарагдсан бол эрүүгийн гэмт хэрэг гэж үзэхээр байна.
Дүрмээрээ намын даргаа өөрчлөхийн тулд хэн нэгэн дарга нь үүрэг гүйцэтгэгч томилоод намын даргыг сонгох ёстой. Намын дарга сонгогдсоны дараагаар бусад томилгоог хийх ёстой гэж хуулиндаа заасан гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.