БНСУ: Согтуугаар жолоо барьж, осол гаргасан монгол иргэнийг баривчилжээ

Өмнөд Солонгост оршин суудаг монгол иргэн энэ сарын 21-ний шөнө согтуугаар жолоо барьж яваад авто осол гаргасны улмаас баривчлагдсан гэж тус улсын "KBS News" агентлаг мэдээлжээ.

Сөүл хотын Ганнам дүүргийн Цагдаагийн газраас мэдээлснээр,

Ослын улмаас "А" болон нэг зорчигчийг эмнэлэгт хүргэн, яаралтай тусламж үзүүлсэн гэж албаны эх сурвалж хэлсэн юм.

Монгол иргэний цусан дахь спиртийн хэмжээг шалгаж үзэхэд тус улсын хуулийн дагуу жолооны үнэмлэхийг нь түдгэлзүүлэх хэмжээний байжээ.

Эх сурвалж: KBS News

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.