Австрид 100 гаруй цасан нуранги үүсэж, есөн хүн амиа алджээ

Австрийн Тирол бүсэд өнгөрөгч баасан гаргаас ням гаргийн хооронд 100 гаруй цасан нуранги үүсэж, есөн хүн амиа алджээ.

Цасан нурангиас сэрэмжлүүлэх таван түвшний дөрөвдүгээр зэрэглэлийн хүрээнд "маш их хэмжээний цасан нуранги үүсэх магадлалтай" аж.

Энэхүү аюулт нөхцөл байдал нь "урьд өмнө тохиож байгаагүй" үзэгдэл бөгөөд цаашид илүү их цасан нуранги үүсэж болзошгүйг албаныхан анхааруулж байгаа юм.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, гаас гадна Австрийн зэвсэгт хүчин, армийн нисдэг тэргүүдийг дайчилж байгаа гэнэ.

Түүнчлэн хөрш Швейцарь улсад цасан нурангид дарагдсан хоёр хүн нас барсан бөгөөд олон хүнийг аврах шаардлагатай болжээ.

Nine people dead after weekend avalanches in Austria

Screenshot (289)

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.