Хоёр өдрийн турш худагт гацсан хүүг гаргаж авахаар ажиллаж байна

Афганистаны Забул мужийн алслагдсан дүүргийн худагт хоёр хоногийн турш гацсан хүүг гаргаж авахаар аврагчид өдөр шөнөгүй ажиллаж байна.

Есөн настай Хайдер нь өнгөрөгч мягмар гарагт Шокак тосгоны замаар явж байгаад халтирч, худагт унасан болохыг албаныхан мэдээлжээ.  Тус худаг нь 25 метрийн гүнтэй бөгөөд хүү 10 метрийн гүнд гацсан гэж мэргэжилтнүүд тооцоож байгаа юм.

Тэгвэл түүнийг гаргаж авахын тулд шуудуу ухаж байгаа аврагчид хүүд хүрэхэд тун ойрхон байгаа гэж бүс нутгийн албаны хүн мэдэгджээ.

Энэхүү явдлаас долоо хоногийн өмнө Мароккод дөрвөн хоногийн турш худагт гацсан хүү нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Rescuers struggle to save a boy who fell into a

1238562475

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.