?LIVE: Д.Цэнд­­­­­­сүрэн: Увс аймагт барьсан барилга болгоны ард МАН-ын луйварчид байгаа

Увс аймгийн МАН-ын дарга на­­­­рын авлигын гэмт хэргийн талаар тус аймгийн Засаг дарга асан Д.Цэнд­­­­­­сүрэн мэдээлэл хийлээ. 
Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэнд­­­­­­сүрэн: 

-Сүүлийн үед намайг үндэслэлгүй гүтгэн хэдэн арван тэрбумаар завшиж, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж хөрөнгөжсөн, хөрөнгөө нууж Өмнөговь аймагт тээврийн компани байгуулан, хилийн хориотой бүсэд ШТС ажиллуулж байгаа мэтээр гүтгэж байна.
Энэ . Сайтад "27 тэрбум төгрөгөөр 10 хүрэхгүй км зам тавьсан Д.Цэндсүрэнг шалгаач ээ" гэсэн нэртэй гүтгэлэг мэдээлэл тавигдсан.
Увс аймагт 2014-2015 онд хэрэгжсэн "Гудамж" төслөөр 10 хүрэхгүй км замыг 27 тэрбумаар тавьсан гэж гүтгэсэн. Архангай, Увс, Улаанбаатар хотод хэрэгжсэн "Гудамж" төслийн гүйцэтгэгчийн шалгаруулалтыг тус төслийн нэгж, Эдийн засаг, хөгжлийн яаманд шалгаруулсан. Увс аймгийн ЗДТГ-т сонгон шалгаруулалт явуулсан асуудал огт хамаагүй. УИХ-аар баталсан 27 тэрбумын өртөг бүхий төслийг эцсийн шатанд 15.5 тэрбумаар гүйцэтгэж улсын төсвөөс 8 тэрбум гүйцэтгэгч компанид олгож, улсын төсвөөс 11.5 тэрбум төгрөгийн хэмнэлт хийе гэж ажиллаад өнөөдөр гүтгүүлж байна.
. Газар доорх инженерийн байгууламжийг хүчитгэх, гүүр хоолой барих, дугуйн зам, гэрэлтүүлэг, гэрлэн дохио гэх мэтээр иж бүрэн бүтээн байгуулалт хийсэн. Үлдэгдэл 7,5 тэрбумыг одоо ч гүйцэтгэгч компани аваагүй байна.
Увс аймагт барьсан барилга болгоны ард МАН-ын луйварчид байгаа.  гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.