?LIVE: УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-аас хаслаа
МАН-ын Хяналтын ерөнхий хорооны шийдвэр гарч, төрийн өндөр албан тушаал хашиж байсан зарим гишүүдээ намаас түдгэлзүүлж байгаа талаар мэдээлэл хийж байна.
МАН дараах гишүүдийг намаас гарсанд тооцож, гишүүнчлэлээс нь түдгэлзүүлжээ.
- УИХ-ын гишүүн асан Г.Солтан
- УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа
- УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир
- УИХ-ын гишүүн асан Б.Батзориг
- УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа
Харин МАН-ын Бага хурлын гишүүдээс Э.Эрдэнэжамьяан, Д.Даваасамбуу, Э.Цасчихэр, М.Батсайхан, Д.Дуламсүрэн нарыг хасахаар болжээ.
МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар:
-МАН-ын дүрэмд орсон хариуцлага, сахилга, ёс зүйтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх талаар өнөөдөр хуралдаж, хэлэлцлээ. Намын гишүүн нь авлига албан тушаалын гэмт хэрэгт буруутай нь шүүхээр тогтоогдож, ял шийтгэл эдэлж байсан бол сонгуульт албан тушаалт нэр дэвшихгүй, улс төрийн дэмжлэг авахгүй, улс төрийн бүх сонгуульд нэр дэвших ийм боломжгүй болгосон.
Энэ дүрмийн нэмэлт өөрчлөлтийг ес хоногийн өмнө УДШ бүртгэсэн.
Тэгэхээр МАН-аас улс төрийн өндөр албан тушаалд нэр дэвшин сонгогдож ажиллаж байхдаа авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, яллагдагчаар татагдсан тохиолдолд өөрийн хүсэлтээр түдгэлзэх хүсэлтээ 30 хоногийн дотор ирүүлэх ёстой. Үгүй бол Хяналтын ерөнхий хороо хуралдаж, намын гишүүнээс нь түдгэлзүүлэх ийм дүрэмтэй.
Албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэсэн зүйлчлэлээр шийтгэл сонсоод, хугацаа нь дуусаагүй зарим гишүүнийг намаас гарсанд тооцсон байгаа. Үүнд УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-ын гишүүнчлэлээс гарсанд тооцлоо гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.