Багахангай дүүрэгт шатсан ачааны машины галыг бүрэн унтраажээ

Багахангай дүүргийн 2 дугаар хороо босоо тэнхлэг А-0101 автозамын 92 тэмдэгтээс 500 метр орчим замын хажууд ачааны машины чиргүүл шатаж байна гэх дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, өчигдөр буюу 18-ны өдрийн 15:08 цагт галыг бүрэн унтраажээ.

гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн юм.

Харин баттай бус эх сурвалжийн мэдээллээр "Урьдчилсан байдлаар хоёр тэрбум орчим төгрөгийн бараа байсан. Өс хонзонгийн сэдлээр согтуурсан иргэн гал тавьсан. Одоо цагдаад саатуулагдсан" гэсэн байна.

273813872 1190048798489337 9134814054640465096 n 1536x1152

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.