Ч.Мөнхбаярыг Орос, Хятад бус, гуравдагч орныхон санхүүжүүлж байсан гэв үү

“Монгол хүн монгол хүндээ тусалъя” хэмээх төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг Ч.Мөнхбаярыг өнгөрсөн пүрэв гарагт тагнуулын байгууллагынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулж, гэрт нь нэгжлэг хийсэн талаар бид мэдээлсэн.

зэрэгтэй холбоотойгоор тагнуулын байгууллагынхан өнгөрсөн баасан гарагт хэвлэлийн бага хурал хийсэн юм.

ТЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөр энэ үеэр “Монгол Улсын тагнуулын байгууллага нь Эрүүгийн хууль дахь “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоох чиг үүрэгтэй ажилладаг. Манай улсын тул түүнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчлан саатууллаа. Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, тэдгээрийн үүрэг даалгаврын биелүүлж, мөнгөн урамшуулал тогтмол авч байсан. Түүнийг үйлдэл дээр нь тагнуулын байгууллагын ажилтнууд баривчилж, гэрт нь нэгжлэг хийх явцад бэлэн мөнгө, валют илэрснийг эд мөрийн баримтаар хураан аваад байна” гэлээ.

274003840 635576207704222 6298913875490461759 n

Мөн энэ үеэр манай улсын иргэн Л нь гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, тэдний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, үүнийхээ хариуд мөнгөн урамшуулал авсан удаа дараагийн үйлдлийг илрүүлэн шүүхэд шилжүүлснийг хэлэлцээд найман жил хорих ял оноосон, иргэн А, Э нар гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан, харийн тагнуулын ажилтан Монгол Улсад тагнуулын үйл ажиллагаа явуулсан үйлдлийг илрүүлж, шүүхэд шилжүүлсэн тухай мэдээлсэн юм.
Олон нийтийн сүлжээнд Ч.Мөнхбаярыг өмөөрсөн хүмүүс “Хятадын даалгавраар баривчиллаа. Оросын захиалгаар Хятадыг муулах, Хятадын талаар монголчуудад сөрөг сэтгэгдэл төрүүлэх, Монгол-Хятадын харилцаанд сэв суулгах үйлдэл хийсэн гэж үзсэн бололтой” гэх зэргээр бичиж буй.

аж. Тиймээс түүнийг Эрүүгийн хуулийн 19.4 дэх хэсгийн “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэх үндэслэлээр шалгаж байна. Түүнчлэн Ч.Мөнхбаяртай холбоо, харилцаатай байсан зарим хүнийг тогтоон мэдүүлэг авсан гэх мэдээлэл ч бидэнд ирсэн юм. гэнэ.
Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар биелүүлж байсан гэж ТЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэлдээ тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэл, . Монголчуудыг дотоодод нь хагалан бутаргаснаар элдэв үймээн дэгдээж, тэмцэлдүүлэх санаархал гуравдагч орныхонд байдаг учраас Ч.Мөнхбаярыг санхүүжүүлж, үндсэрхэг үзэлтэй мэт дүр эсгүүлж байсан бололтой. Бид гадаадынхны санхүүжилтийн улмаас дотооддоо хагаралдвал Казахстан, Украин шиг хүнд нөхцөл байдалд орох эрсдэл өндөр билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.