Иргэд ЭМД-тай холбоотой хэрэгцээтэй мэдээллээ мессэжээр хүлээн авдаг болно

ЭМДЕГ иргэн-даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг түргэн, шуурхай, хүндрэл чирэгдэлгүй хүргэхээр Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 тусгай дугаарыг ажиллуулдаг.

Өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын системд өөрчлөлт, шинэчлэлт хийгдснээр ЭМДЕГ стратегийн худалдан авагч болж эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болсон. Ингэснээр юм.

Энэ хэрээр иргэн-даатгуулагчдаас ирэх ачаалал эрс нэмэгдэж, долоо хоногт 4000-6000 дуудлага, биеэр ирсэн 200-300 даатгуулагч иргэдийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.

Тэгвэл ЭМДЕГ-аас лавлах утасныхаа ачааллыг бууруулах, иргэдэд эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээ, мэдээллийг ямар нэгэн хүлээгдэлгүй, шуурхай хүргэх зорилгоор 1800-1363 лавлах утсанд техникийн өргөтгөлийг хийж байна.

Ингэснээр даатгуулагч хэрэгцээтэй мэдээллээ мессэж үйлчилгээгээр хүлээн авах боломж бүрдэхээс гадна юм. Түүнчлэн шугам чөлөөгүй үед таны дуудлага ЭМДЕГ-ын  программ бодит цаг хугацаандаа бүртгэгдэж, 10-15 минутын дараа мэдээллийн ажилтан эргэн холбогдож таны хүссэн зөвлөгөө, мэдээллийг хүргэх бүрэн боломжтой болох юм.

FB IMG 1645659578712

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.