Олимпын аварга Н.Түвшинбаярын хэргийг прокурорт шилжүүлэв

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт хийсэн нэмэлт мөрдөн байцаалтаа цагдаагийнхан дуусгаад Хан-Уул дүүргийн Прокурорын газарт шилжүүлжээ.

Өдгөө хяналтын прокурор нь хавтаст хэрэгтэй танилцан шүүхээс даалгасан ажиллагаануудыг гүйцэд явуулсан, эсэхийг нягталж буй юм. . Түүнийг өмнө нь бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж яллагдагчаар татаад байсан агаад хохирогч, улсын өсөх идэр начин Э.Энхбат нас барсантай холбоотойгоор хэргийн зүйлчлэлийг нь өөрчлөөд буй билээ.

Олимпын аварга Н.Түвшинбаяр өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа бөгөөд түүнээс мөрдөгчид нэг бус удаа мэдүүлэг авч, хүний амь хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг нь танилцуулжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.