Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагааг "САЙН" хэмээн дүгнэжээ

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд ЭМД-ын байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийх судалгааг хоёр сарын хугацаанд төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын дунд цахимаар явуулжээ.

Өчигдөр /2022.03.02/ судалгааны нэгдсэн дүнг төвийн болон орон нутгийн нийт албан хаагчдад танилцуулж, цаашид анхаарч ажиллах чиглэлээр үүрэг, даалгавруудыг өглөө.

Судалгааны гол зорилго нь ЭМДЕГ гэрээт байгууллагуудтайгаа хамтран ажиллах чиглэлд анхаарах шаардлагатай асуудлууд болон үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг ханган явуулсан аж.

Судалгааг 11 асуумжийн хүрээнд ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан төрийн болон хувийн хэвшлийн 1585 байгууллагыг хамруулан явуулсан бөгөөд ЭМД-ын байгууллагын үйл ажиллагааг САЙН гэж дүгнэжээ.

Тухайлбал, Та манай байгууллагыг хүнд сурталтай гэж боддог уу? гэсэн асуултад 1566 байгууллага хариулт ирүүлсний 84 хувь буюу 1315 нь үгүй гэсэн эерэг хариултыг ирүүлсэн байна. Манай байгууллагаас тавьж буй шаардлага танд төвөгтэй, хэцүү санагддаг уу? гэсэн асуултад оролцогч байгууллагуудын 81 хувь үгүй гэсэн хариултыг өгсөн байна.

275008096 283481460594839 4649296260089567400 n

275089569 283481543928164 396625338078456120 n

275006865 283481620594823 6597521105464673265 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.