Хүн тээвэрлэсэн автобус Хөвсгөл далай руу цөмөрч оржээ

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулагдаж буй мөсний баярын үеэр хүн тээвэрлэсэн автобус мөстсөн далай дээр явж байгаад цөмөрч оржээ. 

Энэ жил харьцангуй дулаан өвөлжсөн тул зохион байгуулагчид Хөвсгөл далай дээр "Аюултай" гэсэн тэмдэглэгээ тавьсан байна.

Гэвч. Мөс цөмөрхий хэсэг нь далайн өрх гэж нэрлэдэг, мөсний хэмжээ нимгэн аюултай гэсэн хэсэг байжээ. 

Автобуснаас зорчигчдыг эсэн мэнд гаргасан бөгөөд автобусыг гаргахаар онцгой байдлын ажилтнууд ажиллаж байна. Энэ жилийн Хөвсгөлийн мөсний баярт 30 орчим мянган жуулчин ирнэ гэж тооцсон ажээ. 

275084954 911717402833871 8201520169261852003 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.