4860 гарааш буулгахаар төлөвлөжээ
Бага тойруу бүс дэх хашаа, хайс, бүр гараашнуудыг буулгах ажлын явцын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэ жил нийслэлд 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөсөн. Бага тойруугийн хэсэгт 63 байршилд 457 зөрчил арилгахаар төлөвлөсөн. Газрын эздэд энэ тухай мэдэгдлийг хүргүүлж байна. 4860 гараашны тухайд хоёр удаа мэдэгдэл хүргүүлсэн. Гуравдугаар сарын 15-наас газар чөлөөлөх ажлыг эхлүүлнэ” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.