Чикаго хот дахь Монголын Консулын газар өнөөдрөөс үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ

Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар өнөөдрөөс /2022.03.09/ үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж буйг АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ. 

Чикаго хот дахь Консулын газар нь Хойд Дакота, Өмнөд Дакота, Небраска, Канзас, Миннесота, Айова, Миссури, Висконсин, Иллинойс, Мичиган, Индиана, Охайо, Арканзас, Миссиссипи, Луизиана мужуудийн тойргийг хамаарч төрийн үйлчилгээг эх орон нэгтнүүддээ хүргэх юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.