ТҮ-ний ажилтан хогийн автомашины тэвшинд дарагдаж нас баржээ
Тохижилт үйлчилгээний ажилтан хогийн автомашины тэвшинд дарагдаж нас баржээ.
Энэ талаарх мэдээллийн цагдаагийн байгууллагаас тодруулахад "Хогийн машины тэвшинд даруулсан хүн ухаангүй байна" гэх дуудлага мэдээлэл энэ сарын 5-ны өдрийн 11:41 цагт ирсэн.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Баянгол дүүргийн Тохижилт, үйлчилгээний төвд ачигч ажилтай, 45 настай эрэгтэй Hyunday HD-120 маркийн автомашинд хог ачих явцдаа хөшүүрэг төмрийг хөдөлгөсний улмаас тэвшинд нь дарагдаж нас барсан байдалтай олдсон гэлээ.
Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.