Иргэд шатахууны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэн жагсана
АИ-92 авто бензиний үнийг өнөөдөр литр тутамд 100 төгрөгөөр нэмжээ. Ингэснээр нэг литр АИ-92 шатахуун 2390 төгрөг боллоо. Сүүлийн гурван сарын хугацаанд шатахууны үнэ 170 төгрөгөөр нэмэгдээд байгаа юм.
Шатахууны үнэ сар болгон нэмэгдэж байгааг хэсэг иргэд, залуус эсэргүүцэн өнөөдөр Сүхбаатарын талбайд өөрсдийн дуу хоолойгоо төр засаг болон шатахуун импортлогч нарт хүргэхээр болжээ.
Тэд Сүхбаатарын талбайд 16.00 цагт цуглан шатахууны үнэ нэмэгдэж байгааг эсэргүүцэх юм. Залуусын эсэргүүцлийг LIVETV.MN үзэгч, уншигч та бүхэнд шууд дамжуулан хүргэх болно.
16 цаг 40 минутын үед авсан мэдээллээр Сүхбаатарын талбайд жагсах зөвшөөрлөө холбогдох газраас авч чадаагүй тул түр хугацаагаар хойшилжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.