Ичиножо А.Ичинноров дараалан Озеки цолтонг давлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн гурав дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

~ai be3b75df 791e 45c2 a7f8 796d070fd511  01 01 01

Хару башёгийн хоёр дахь өдөр өвдөг шороодсон Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр Ураг давж хоёр даваа, нэг унаатай боллоо. Энэ удаагийн башёд маэгаширагийн 2-т эрэмбэлэгдэж буй Ичиножо Ичинноров Озеки Такакейшог даваад байсан бол өчигдөр Озеки Шодайг давлаа. Озеки Шодай башё эхэлсээр Ичиножо Ичинноров болон Комүсүби Хошорюу С.Бямбасүрэн нарын монгол бөхчүүдэд өвдөг шороодлоо. 

Хару башёгийн гурав дахь өдөр дээд зиндаанд барилдсан Монгол бөхчүүдийн оноолт болон даваа, унааны мэдээлэл:

Маэгашира 8 Чиёошома Г.Мөнхсайхан (2-1) - Маэгашира 7 Такаяасү (3-0)
Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн (2-1) - Секиваке Аби (2-1)
Маэгашира 2 Тамаваши Б.Мөнх-Оргил (1-2) - Комүсүби Таканошо (1-2)
Комүсүби Хошорюу С.Бямбасүрэн (1-2) - Озеки Такакейшо (1-2)
Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров (2-1) - Озеки Шодай (0-3)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (2-1) - Маэгашира 1 Ура (0-3)

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.