?LIVE: Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар батламжаа гардав

Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нарт АН-ын Дотоод сонгуулийн хороо батламж гардуулж байна. Батламж гардуулсны дараа Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир: 

-Ардчилсан намын даргын сунгааны бүртгэл дуусаж, өнөөдөр гэрээнд гарын үсэг зурж, нэр дэвшигчид батламжаа гардан авах ажиллагаа явагдаж байна. УДШ-ийн 38 дугаар тогтоолоор Дотоод сонгуулийн хороог батламжилсан, улмаар намын даргын сунгаагаа хийж, нэр дэвшигчийг тодруулсныг бүртгэнэ гэж тогтоосон байгаа. УДШ энэхүү сунгаанаас тодрон гарсан нэр дэвшигчийг хүссэн ч, эс хүссэн ч бүртгэнэ. 

Монгол улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга: 

-Энэ бол Ардчилсан намын асуудал биш юм. Энэ бол Монгол улсад сонгодог парламентийн засаглал байх уу, эс байх уу гэдэг асуудал. Төрийн гурван өндөрлөг нэг намаас байна гэдэг нь ардчилсан нийгэмд ямар байдгийг бид амьдралаараа, яс махандаа шингэтэл ойлгож байна.

МоАХ-ны газрын барьцаалсан гэдэг гүтгэлэг. Сүүлийн нэг жил ийм гүтгэлэг явж байна. Алгын чинээ газарт 50 тэрбум төгрөг өгдөг банк гэж байх уу. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: 

-Сонгогчдын 50 хувийн санал авсан нам хүчирхэг, монопол тогтоогоод байна. Бид үүнийг засаж, залруулна. Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд олонх болж байгаагүй, олуулаа болж байсан. Иймд миний бие АН-ыг олонх болгохын төлөө, дарга эрх мэдлийг анхан, дунд шатанд аваачихын төлөө, парламентад олон суудал авах нам болгохын төлөө өнөөдөр АН-ын даргад нэр дэвшлээ гэв.

Нэр дэвшигчид наран ургах зүг буюу Хэнтий аймгаас эхлэн сурталчилгаагаа эхэлж, 21 аймаг, есөн дүүргийн намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзалт хийнэ. Сурталчилгаа 14 хоног үргэлжилнэ. 

275917397 516959446456557 9196367976635518577 n

275355818 516960889789746 3994483527697132124 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.