"Ид шидийн орон-Жишиг төв"-ийг байгуулах саналаа долоон аймаг өгчээ

"Лантуун дохио" ТББ-аас хэрэгжүүлсэн "Ид шидийн орон" төслийн таван жилийн туршлагад үндэслэн "Ид шидийн орон-Жишиг төв"-ийг хөдөө орон нутагт бүтээхээр тендер зарласан.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-аас гуравдугаар сарын 10-ны хугацаанд материал хүлээн авч, бусад аймгууддаа боломж олгох үүднээс хугацааг тав хоногоор сунгажээ. Нийт 21 аймгаас 7 аймаг саналаа ирүүлсэн байна.

Ажлын хэсэг материалтай танилцаж дуусаад шүүгчдийн бүрэлдэхүүнийг олон талын төлөөллөөс сонгоно. Шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй /LIVE/ хийнэ гэж "Лантуун дохио" ТББ-аас мэдэгджээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.