РЦНК-ийн орчмын газрыг 492.8 сая төгрөгөөр худалдан авсан "ЭДД энд ЭДД констракшн” ХХК-ийн хашааг албадан буулгана

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, РЦНК-ийн орчимд энэ сарын 21-нд машины зам хааж хашаа татан, барилга барих гэж байна тэр хавийн оршин суугчид мэдээлсэн.

Оршин суугчдийн зүгээс явган хүний зам, машины зам хааж, цаашлаад ганц байдаг ногоон байгууламжтай газрыг хашаалж орон сууц барих асуудлыг эсэргүүцэн шат шатны байгууллагад хандсан юм.

277176875 499016355122389 736949925961170895 n1

Ингээд . Мөн түүнчлэн даваа гарагт болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга РЦНК орчмын талбайг ногоон байгууламж болгон тохижуулах шийдвэр гаргаж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг өгсөн юм.

Гэвч ногоон байгууламж болгон тохижуулах сургаар тухайн газрын эзэмшигч компани барилга барих самбараа хашаандаа наасан нь хотын даргын шийдвэр хэрэгжихгүй байна гэх хардалт иргэдэд төрүүлсэн.

Энэхүү газрыг 2021 оны наймдугаар сард үүсгэн байгуулагдсан .

Тухайн компани уг газарт барилга барих зөвшөөрөл аваагүй байтал дур мэдэн худалдан авсан газартаа барилга барихаар зүтгэж байна.

277223969 1290297528125517 2389268031380071838 n1

277163185 1290297491458854 3706317012385884048 n1

277161543 1290297511458852 2280086486304615901 n

Уг асуудалд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооноос сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, уг газарт үйлчилгээний орон сууц бариулахгүй гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Энэ сарын 24-нд хашааг албадан буулгахаар болсон. Цагдаа, мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж ажиллах” болно гэж мэдэгдсэн.

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн хувьд хашааг буулгаж, ногоон байгууламж болгох хүртэл тайвшрахгүй гэдгээ илэрхийлсээр байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.