“Хөтөл цемент шохой” ХК-ийг цагдаагийн алба хаагчид хамгаалалтад авчээ
Засгийн газрын шийдвэрээр Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгосон. Тус үйлдвэрийг төрийн өмчид авч буйтай холбогдуулан Төрийн өмчийн хорооноос Хөтөлийн цемент шохойн ХК-ийн хувьчлалыг цуцалсан шийдвэрийг өнөөдөр танилцуулсан юм. Харин Хөтөл цемент шохой ХК-ийн удирдлагууд болон хуулийн зөвлөх нар тус шийдвэрийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлж, талууд харилцан зөвшилцөлд хүрээгүй байгаа юм.
Улмаар “Хөтөл цемент шохой” ХК-ийг төрийн өмчид авах ажиллагаанд саад учруулсан хэмээн үзэж, цагдаагийн алба хаагчид үйлдвэрийг хамгаалалтад авчээ.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн алба хаагч
-Тус асуудал нь манай аймгийн нутаг дэвсгэрт болж байгаа. Нутаг дэвсгэрээ хариуцсан цагдаагийн байгууллагын хувьд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, иргэдийн аюулгүй байдлыг хангахаар ирсэн байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.