Улаанбаатарын хөнгөн галт тэрэг байгуулах ажил ирэх тавдугаар сарын 15-аас эхэлнэ

Улаанбаатарын хөнгөн галт тэрэг байгуулах ажил 2022 оны тавдугаар сарын 15-аас эхлэхээр болжээ.

1-р үе шатанд "чиглэл №1" буюу 18.1 км-ийн радиустай 15 буудалтай тойргийг байгуулна. Үүнд: Архивын ерөнхий газар-Буянт ухаа-IRIS RESIDENCE-Шинэ хотын захиргаа-Хүннү молл- .
Мишээл-Гэгээнтэн-Имарт-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Нарантуул зах-Зүүн 4 зам-Сансарын тойрог.

Хөнгөн галт тэрэг байгуулах 1-р үе шат 2024 оны тувдугаар сарын 3-нд ашиглалтад орно гэж тооцож байгаа аж.

НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Гүүрэн байгууламж бүхий баганан тулгуурт хөнгөн галт тэргийг барих эхний ТЭЗҮ 2022.03.31-нд бэлэн болно. 2022.05.15-нд ажил эхэлж, 2024.05.31-нд эхний 21,2 км маршрутыг туршилт хийнэ. Улаанбаатар хотод бий болох шинэ төрлийн тээврийн хэрэгсэл түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой. Ажил урагштай байна" гэлээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.