Канадад суух Элчин сайдад Л.Элдэв-Очир яригдаж байна
Монгол улсаас Канад улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар 2018 оны тавдугаар сард томилогдож байсан Я.Ариунболдын хугацаа энэ жил дуусаж байгаатай холбогдуулан дараагийн Элчин сайдын "марафон" явагдаж эхэлжээ.
Канадад Элчин сайдаар суух хамгийн өндөр магадлалтай хүнээр өдгөө Японы Осакад Ерөнхий консулын алба хашиж буй, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирын нэр тодроод байна. УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг ихэд дэмжиж байгаа гэх агаад Л.Элдэв-Очир нь 2012-2013 онд Канад дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Ташрамд дурдахад, жиргээч Болуушка буюу Б.Болор-Эрдэнийг Осака дахь ЕКГ-т ажиллана гэсэн мэдээлэл ташаа болохыг ГХЯ-ны эх сурвалж дурдлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.