ОХУ хилээ нээлээ

ОХУ-ын нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар гаднаас зөөвөрлөгдөх, тархаахаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Москвагийн цагаар 00.00 цагаас эхлэн Орос-Монголын газрын хилээр Монгол Улсын иргэд ОХУ-д, ОХУ-ын иргэд Монгол Улсад нэвтрэхэд тавьсан хязгаарлалтыг цуцлахаар шийдвэрлэсэн тухай ОХУ-ын Элчин сайдын яам мэдээлсэн билээ. 

Энэ дагуу өнөөдөр өглөө ОХУ хилээ нээж Алтанбулаг боомт ажиллаж эхэлсэн байна. 

Монгол иргэдийн хувьд өнөөдрөөс эхлэн ОХУ руу зорчих боломжтой боллоо. . 

Гадаад харилцааны яамнаас "Оросын Холбооны Улсын /ОХУ/ Засгийн газар 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдөр №656 тогтоол баталж, Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн байна.

Энэ талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагт №36/ко ноот бичгээр мэдэгдсэн тул " гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.