“Japan Town”-хотхоны авто зам дагуух гэрэлтүүлгийг хэвийн ажиллагаанд оруулжээ

Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жапан таун” хотхоны орчмын зам дагуух хэсэг гэрэлтүүлэггүй хэсэг хугацаанд доголдол үүссэн байсныг хэвийн ажиллагаанд орууллаа гэж тус дүүргийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Тухайн байршилд нэгэн барилгын компани ажил гүйцэтгэх явцдаа цахилгааны тэжээлийн самбарт доголдол үүсгэж, цахилгааны шугамыг тасалсан аж. Тус дүүргийн гэрэлтүүлэг хариуцсан “Новелнэтворк” ХХК шуурхай ажиллаж, 680м агаарын сип кабель татаж гэрэлтүүлгийг хэвийн болгожээ.

277162230 361900325984273 8983887097679565318 n

277757576 361900372650935 4483596280864165910 n

277789541 361900342650938 4273381834207879301 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.