Ардчилсан намын даргын дотоод сонгуулиас Ж.Батсуурь нэрээ татлаа

Ардчилсан намын даргын сонгуулийн сунгаад нэр дэвшсэн Ж.Батсуурь өнөөдөр мэдээлэл хийлээ. Ж.Батсуурийн хувьд дотоод сонгуулиас нэрээ татаж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр "Сонгуулийн сурталчилгааны явцад Улсын дээд шүүх АН-ын Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг шинээр бүртгэн авснаар шинэ нөхцөл байдал үүссэн. Үүссэн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны шийдвэрийг албажин гартал

Иймд миний бие Ардчилсан намын дотоод сонгуулиас нэрээ татаж буйгаа албан ёсоор мэдэгдэж байгаа юм.

АН-ын шинэчлэл, эв нэгдэл, ирээдүйн төлөө энэхүү шийдвэрийг би гаргаж байна. . Сонгуулиас нэрээ татсан хэдий ч намаа шинэчлэх үйл хэргээ үргэлжлүүлнэ" гэв.

Одоо болж байгаа Ардчилсан намын даргын сонгуулийн сунгаа бол 2017 онд батлагдсан дүрмийн дагуу болж байсан. Гэтэл уг дүрмийг Улсын дээд шүүх шинэчлэн бүртгэсэн. Яг ямар дүрэм журам бүртгэсэн талаар хэлбэржиж гар дээр ирэх хүртэл сунгааны товыг оролцохгүй биш хойшлуулах саналыг намынхаа Дотоод сонгуулийн хороонд шаардлагаа хүргүүлсэн. .

Ардчилсан намын даргын сонгуульд ялна нь гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Уг асуудалд С.Эрдэнэтэй холбох ямар ч шаардлагагүй. С.Эрдэнийн намаас намайг хөөчихсөн байгаа байгаа хэмээн Ж.Батсуурь дурдлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.