Өвөрхангай аймагт В-32 загварын 15 ширхэг байлдааны сумыг аюулгүй болгожээ
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат 5 дугаар багийн Гандангын гудамжинд сумын Засаг даргын Тамгын газрын аж ахуйн гарааш дотор байлдааны зориулалттай сум илэрсэн тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 14:50 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн алба хаагчид 140 км замыг туулан очиж /23 см урт, 14.5 мм диаметр, 3 см голчтой B-32 загварын 15 ширхэг байлдааны сум/-ыг сумын төвөөс зүүн урд зүгт 1.5 км-т “Цагаан-Овоо” гэдэг газар 20 минут ажиллаж тэсэлгээний бодис /Тротил/ 400 гр ашиглаж тэсэлгээ хийж аюулгүй болгожээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.