“Сахал” Эрдэнэбилэг хотын төвийн ВИП өрөөнүүдийг худалдан авч, жагсагчдад мөнгө тарааж байна гэв
Өнөөдөр болж байгаа залуучуудын жагсаалд оролцогчдын зарим нь Худалдаа хөгжлийн банкны эзэн, “сахал” Эрдэнэбилэг болон Хөгжлийн банкнаас зээл авсан А.Сүхбат зэрэг хүмүүсээр өрийг нь төлүүлэх шаардлага тавин жагсаж байгаа.
Гэвч эдгээр залуучуудыг “сахал” Эрдэнэбилэг худалдан авч, жагсаалын зорилгыг өөрчилж байгаа талаар тэмцэгч Б.Жагар болон бусад залуучууд мэдээлж эхэллээ.
Төв талбайг тойрсон үйлчилгээний газруудын ВИП өрөөг ХХБ буюу “сахал” Эрдэнэбилэгийн хүмүүс худалдан авч, байршиж байгаа бөгөөд жагсаалыг үймүүлэх зорилгоор тэнд мөнгө тарааж байгааг тэд ярьж байна.
.jpg)
“Сахал” Эрдэнэбилэг, Женко Баттулга нарын хүмүүс улс орныг тонон дээрэмдэж, үнэ цэнэтэй аж ахуйн нэгжүүдийг хувьчлан авч, банкнаас тэрбум тэрбумаар нь зээлээд эргүүлэн төлөхгүй гүрийж ирсэн бол өнөөдөр тэд иргэдийн үзэл бодлыг мөнгөөр худалдан авч, залуусыг өөрсдийнхөө зорилгод ашиглаж байгаа талаар Б.Жагар нар мэдээлэв.
Өнөөдрийн жагсаалыг даган их хэмжээний мөнгөн дүн яригдаж байгаа бөгөөд хотын төвийн ВИП өрөөнүүдэд бүгсэн “Сахал”-ын хүмүүс залуучуудад 50.000 төгрөг, дөрвөн хүн авчирсан хүнд 100.000 төгрөг, тэднийг зохион байгуулсан ахлагч нарт 500.000 төгрөг тарааж байгаа мэдээллийг тэд өгөөд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.