Ёс зүйн дэд хороо хуралдаагүй ч УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ
Өнөөдрийн чуулганы хуралдаанд нийт 71 гишүүн ирж 94,7 хувийн ирцтэйгээр чуулганыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж эхлүүллээ. Ингээд гишүүдэс санал хүсэлт авч байна.
О.Баасанхүү, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нарын хэд хэдэн гишүүд Засгийн гарыг огцруулах саналд гарын үсэг зурсан Л.Энх-Амгалангаар чуулганыг даргалуулахгүй гэдэг саналтай байна. Тэд УИХ-ын нөгөө дэд дарга буюу Я.Санжмятаваар даргалуулах хүсэлтэй байгааг хэллээ.
Харин Н.Номтойбаяр нарын зарим гишүүд ЖДҮХС-тай нэр холбогдсон сайд нарыг чуулганд оролцуулахгүй гэх санал гаргалаа.
Дэгийн тухай хуулиар гишүүдийн саналыг авч дууссаны дараа хэлэлцэх асуудалдаа орох юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.