С.Амарсайхан: ТӨҮГ-ын ажлын бүтээмжгүй зарлагуудыг цомхотгоно
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, шийдсэний нэг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг зогсоох шийдвэр гаргажээ. Тус асуудлаар Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлчийн асуултад хариулах үеэрээ Төрийн өмчит ААН-ийн дэд дарга нарыг цомхотгох талаар мэдээлэл өглөө.
-Төрийн өмчит ашиггүй ажилдаг компаниудын дэд дарга нарыг цомхотгох асуудал Засгийн газрын хуралдаанаар орж байна ?
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан:
-Төсвийн 60 гаруй хувь нь урсгал зардал байна. Төрийн өмчит үйлдвэрийн газрууд 5-6 захиралтай, 7-8 дэд захиралтай бүгд машин унаж, өндөр цалин авдаг. Ашигтай ажилладаг нэг ч компани байхгүй. Тиймээс шаардлагагүй дэд дарга, захирлуудыг цомхотгох ёстой. Аймаг, нийслэл ялгаа байхгүй. Захирлуудын хамаатан садан, найз нөхдөд орон тоо гаргадаг энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Ажлын бүтээмжгүй зарлагууд гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.