Рэнчинлхүмбэ сумын шар усны үерт автсан 11 айлыг нүүлгэн шилжүүлжээ

Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Ренчинлхүмбэ сумын төвд шар усны үерийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ.

Тус сумын урд талаас Цагаан булгийн голын халианы ус болон газрын гадаргаас оргилж гарсан усны улмаас сумын төв нэлэнхийдээ шаварлаг, усархаг хөрстэй болжээ. Одоогоор гудамжаар автомашин болон явган хүн чөлөөтэй явах боломжгүй болоод байгаа бөгөөд нийт 35 айл усанд аваад байна. Үүнээс 11 айлыг нүүлгэн шилжүүллээ.

Сумын удирдлага, төрийн алба хаагчид, иргэдтэй хамтарч ирэх сарын нэгний өдрийг хүртэл сумын төвд тогтсон шар усны үертэй тэмцэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Одоогоор дөрвөн цэгээс ундны усны дээжийг шинжилгээнд авч дүгнэлт гаргахаар болсон байна.

653a43d9d8748ceff33e208a21251f42

004a035561fff7f687cbce5c9ff5291f

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.