Шведэд болсон мөргөлдөөний үеэр 17 хүнийг баривчилжээ

Шведийн хэт барууны үзэлтэй, цагаачдыг эсэргүүцэгч бүлэглэл Коран судрыг шатаасантай холбоотой мөргөлдөөн тус улсын хэд хэдэн хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, өнгөрөгч ням гарагт зүүн хэсгийн Мөн үймээн дэгдээгчид хэд хэдэн автомашиныг шатаасан тул багадаа 17 хүнийг баривчилсан байна. Үүнтэй адил, өмнөд хэсгийн Мальмо хотод хэт барууны үзэлтнүүд жагсаж, автобус, цагдаагийн машин зэрэг тээврийн хэрэгслийг шатаасан аж.

"Страм Курс" гэх хөдөлгөөнийг тэргүүлдэг ба тэрээр энэ үйлдлээ давтана гэж мэдэгдээд байгаа билээ. Харин Иран, Ирак улсуудын Засгийн газар Шведийн Элчин сайд нарыг дуудаж, энэхүү хөдөлгөөнтэй холбоотой эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Эрх баригчдын хэлснээр, Палудан ням гарагт Норршөпинг хотод жагсаал зохион байгуулна гэж зарласны дагуу түүнийг эсэргүүцэгчид мөн нэг газар цугларч, томоохон мөргөлдөөн үүсэхэд хүргэсэн байна. Энэ болон бусад эмх замбараагүй байдлын улмаас дор хаяж 16 цагдаа шархаджээ.

WireAP 291ef9cbec944365ae33574ceb5ddc52 16x9 1600

1 5084701

b46293cd14

Screenshot (547)

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.