Д.Эрдэнэбилэг, М.Мөнхбаатар нарыг цагдан хорихоор боллоо
Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн.
Тус газраас түүний гэр болон ажил, хамаарал бүхий обьектуудад нэгжлэг хийсэн бөгөөд мөрдөн шалгалтын явцад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэл тогтоогдсон тул цагдан хорих саналыг прокурор, шүүхийн байгууллагад хүргүүлсэн.
Энэ хүрээнд өнөөдөр /2022.04.21/ яллагдагч Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэхийг шүүх хурал боллоо.
Шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон бөгөөд шүүх бүрэлдэхүүн яллагдагч Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих шийдвэр гаргалаа.
Шүүхээс "Монголын зэс корпораци”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатарыг цагдан хорих шийдвэр мөн гаргасан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.