Хадатын аманд гарсан түймрийг унтраажээ

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Хадатын аманд шар өвс шатаж байна гэх дуудлага өнөөдөр/2022.05.03/ 15:00 цагт ирсний дагуу гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн очжээ.

Тус бүрэлдэхүүнийг очиход хөрсний шар өвс шатаж мод руугаа тархан дэлгэрсэн байсан аж. Нэмэлтээр гал түймэр унтраах, аврах 10, 34, 74 дүгээр ангиас нийт 34 алба хаагч, найман автомашинтай, ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийн дөрвөн алба хаагч нэг автомашинтай гал түймрийг унтраалаа.

279551886 2033107286886486 4015775087436000341 n 810x393

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.