Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн "Нээлттэй хаалганы өдөрлөг" өнөөдөр зохион байгуулагдлаа.

Өдөрлөгөөр Нийслэлийн тусгай сургуулиудын төгсөх ангийн суралцагчид болон тэдний эцэг эх, асран хамгаалагчид, Монголын Дауны холбооны төлөөллүүд суралцагчдын бүтээлийг сонирхож, сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм.

 Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль 10-аас дээш төрлийн мэргэжлээр 15-45 насны иргэдийг сургадаг. Тухайлбал, тогооч, сийлбэрчин, модон эдлэлийн мужаан, киттельчин зэрэг мэргэжлээр 2 жил суралцан мэргэжлийн боловсрол эзэмших бөгөөд төгссөний дараа мэргэжлээрээ ажиллан, өөрийн ажлын байраа ч бий болгох боломжтойг багш нар нь хэлж байлаа. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.