? LIVE: У.Хүрэлсүх: Монгол улсад жилд багадаа 100 сая модны үр шаардлагатай байна

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутаг - Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Энэ удаад “Доолт” ХХК-ийн тариалалтын үйл явцтай танилцаж, тариалангийн талбайн ойн зурвас байгуулах ажилд оролцож, мод тарилаа.

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: 

-Модны суулгац, үр борлуулах зовлонгүй болсон. Оюутолгой компани гэхэд 100 сая мод тарина. Томоохон аж ахуйн нэгжүүд үрсэлгээний компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Тиймд . 

Ирэх жилүүдэд Монгол улсын 92 хувьд нь мод тарина. Мод үнэд орно. Аж ахуйн нэгжүүд сэргэнэ. Олон тооны ажлын байр бий болно. . Нэг мод 200 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний экологийн үйлчилгээ үзүүлдэг гэсэн. Монгол улсад жилд 100 сая үр хэрэгтэй байгаа шүү. 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Г.Лхагвадорж: 

-Аймгууд суулгац, үр авъя гэж хандсан. Заримтай нь хамтран ажиллаж байна. 

Бугантны бизнесмэн: 

-Гадаадын үнэтэй модны үр, суулгац бүү аваасай. Орон нутгийн мод орон нутагтаа л сайн ургана шүү. Бугантынхан бид жилдээ 5-10 сая үр бэлтгэн нийлүүлэх боломжтой гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.