Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ буцаан татжээ

Монгол улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ АН-ынхан дөрөвдүгээр сарын 13-нд Улсын дээд шүүхэд өргөн барьж байсан. Хүсэлтийн дагуу УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр товлогдоод байгаа. Гэтэл АН-ынхан хүсэлтээ буцаан татаж байгаагаа өглөө мэдэгджээ. 

Энэ талаар АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал: 

-Өчигдөр УДШ-ээс гаргасан мэдэгдлийн хариуг бид нар өнөө өглөө оруулж өглөө. Мэдэгдэлд "шүүн таслах ажиллагаа" гэж буруугаар яриад байгаа учир, "Ийм шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхгүй. Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ түр буцаан татлаа" гэх утгатай хариуг бид өгсөн юм.

Тэгэхээр өнөөдөр ямар ч шийдвэр гарах боломжгүй. Шүүх хэлэлцээд хариу өгөхөөр яагаад бүртгүүлэх хүсэлтээ түр буцааж авч байгаагаа хэвлэлийнхэнд тайлбарлана гэв. 

shuu

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.