Баттулгын шинэ намд Ж.Батзандан, Г.Уянга, С.Ганбаатар нар хүчин зүтгэнэ

Нэг АН-ынхан нь даргаараа Х.Баттулгыг бүртгүүлэх гэж өнгөрсөн өдрүүдэд Дээд шүүхийг нэлээд шахлаа.

Чухамдаа улс төрийн шахалт гэвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлийн хэдэн өдөр Дээд шүүх рүү хандсан АНынхны үйлдлийг л хэлэх биз ээ. Гэвч АН-ынхан тэгтлээ шахсан ч Дээд шүүх гүрийхийг үзүүлэв. Тэгж тэгж долоо хоногийн сүүлчийн өдөр Х.Баттулгыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ татлаа.

Өөрсдөө, өрөөл бусдын зүгээс янз бүрийн л тайлбар хэлж байна. Гэхдээ нэг магадлал өндөртэй
мэдээлэл “тэнэж” явааг дуулгая. 

Х.Баттулга цаашид АН-ыг тойрч улс төр хийхээ больж буй бололтой. Тэрбээр Тусгаар тогтнолын төлөөх нам байгуулахаар болжээ. Одоогоос бараг хоёр сарын өмнө ийм мэдээлэл бас яригдаж л байсан. Энэ удаад гарч буй мэдээллээр Х.Баттулгатай хамт Ж.Батзандан, Г.Уянга, С.Ганбаатар нар тэр шинэ намд нь хүчин зүтгэхээр болсон гэж байна.

Тэгвэл нөгөө АН нь ротацийн сонгууль зарлачихаад байна. ҮБХ-ны гишүүдээ шинэчилнэ. Энэ сарын 29-нд ротацийн сонгууль нь болох юм байна.

Тэгэхээр ирэх өдрүүдэд АН-ын ҮБХны гишүүнд горилогчид “тойрог”-ууддаа ажиллана. Ийнхүү ротацийн сонгууль зарласан нам нь “Эрдэнийн АН” гэдэг нь юм. Энэ сонгуульд АН-ын хуучин ҮБХ-ны гишүүдийн 80 орчим хувь нь бүртгүүлсэн гэх мэдээлэл бий.

Ямартай ч энэ намын хууччуул, 1970-аад оныхон, 1980-аад оныхны гол төлөөлөл болсон
гишүүд нэр дэвшиж бүртгүүлсэн. Тэгэхээр “...АН-ын хүчний төвлөрөл ийшээ ханарлаа” гэсэн дүгнэлтийг тал бүрээс хийж эхэллээ.

Мөн энэ АН-ын ротацийн сонгуульд Ц.Элбэгдорж бүртгүүлсэн. Тэрбээр ингэж орж ирсэн нь нэлээд анхаарал татаж байгаа юм. ҮБХ-ны гишүүн болохоор бүртгүүлэхдээ л “хэл ам” татлаад эхэлжээ. “...2024 онд Ховдоо бараадна” гэсэнд нь Б.Пүрэвдоржоос эхлээд бухимдаад сүйд болж байна гэх яриа улс төрийн хүрээнд тарсан байна. Гол нь Ц.Элбэгдоржийг “...АН-ын дарга болох гэж байна” гэсэн яриа хөөрөө нэвт явж байна.

Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж АН-д ирж, Х.Баттулга АН-аас явж магадгүй нь гэсэн үг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.