Украин ОХУ-д газар нутгаа яасан ч өгөхгүй гэв

Украины Засгийн газар ОХУ-д газар нутгаа өгөх замаар харилцан гал зогсоох хэлэлцээрт хүрэхийг огт зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Владимир Зеленский дайныг зөвхөн дипломат аргаар шийдвэрлэх боломжтой гэж өнгөрөгч ням гарагт хэлсэн ч түүний зөвлөх Михайло Подоляк өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ, Украин буулт хийсэн ч Оросын довтолгоо улам өргөн, хэрцгий болно гэж анхааруулсан байна.

Украины өмнөд болон зүүн хэсгийн зарим нутаг дэвсгэрийг эзлээд буй Оросын цэргүүдийг эдгээр бүс нутагт үлдэхийг зөвшөөрч, улмаар харилцан гал зогсоохыг Барууны хэд хэдэн орон уриалсан ч ноён Подоляк ийм алхмын сөрөг үр дагаврыг онцлон, "Тийм тохиролцоонд хүрсэн ч дайн зогсохгүй. Харин хэсэг хугацаанд түр зогсоно. Тэгээд тэд илүү өргөн цар хүрээтэй, цуст, шинэ довтолгоогоо эхлүүлэх болно" хэмээсэн юм.

Түүнчлэн, Украинд айлчилж буй Харин Францын Европын асуудал эрхэлсэн сайд Клемент Бон орон нутгийн радиод ярилцлага өгөхдөө Украин улс ЕХ-ны гишүүнээр элсэхэд "15 эсвэл 20 жил" шаардлагатай гэж тэмдэглэсэн байна.

Volodimir Zelensky reiterated his hope that Ukraine will have the

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.