УСУГ-ын Зөөврийн ус хангах алба 904-р ус түгээх байранд ажиллаж, хэрэглэгчдэд үйл ажиллагаагаа танилцууллаа
Дэлхийн усны өдрийн хүрээнд УСУГ-ын Зөөврийн ус хангах албанаас гурван сарын аяныг зохион байгуулдаг уламжлал тогтжээ.
Энэ аяны хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд ундны усны стандарт, чанар, эрүүл аюулгүй байдлын талаар мэдээлэл өгдөг байна. Уг алба нийслэл дэх 360 ус түгээх байрыг хариуцан ажилладаг бөгөөд өнөөдөр СХД-ийн 34-р хороонд байрлах 904-р ус түгээх байранд ажиллаж, хэрэглэгчдэд үйл ажиллагаагаа танилцуулсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.