Д.Амарбаясгалан: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг иргэд дэмжвэл УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ
Улс төрийн намуудаас ирсэн санал, шаардлагуудыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, ажлын хэсэг байгуулж ажиллажээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:
-Ус төрийн намуудаас ирсэн шаардлагын дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайд улс төрийн нам хоорондоо хэлэлцэж, улмаар ард иргэдийн дунд санал асуулга явуулж, дэмжлэг авсанаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.
УИХ-ын түвшинд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал хэлэлцэгдэх эсэхт улс төрийн намууд гарын үсэг зурсан. Нэг ёсондоо, иргэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжсэн тохиолдолд УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх эрх нээгдэнэ гэв.
Ийнхүү тэрбээр улс төрийн намуудын санал нэгдэж, гарын үсгээ зурсан “Тунхаг бичиг”-ийн хамрах хүрээг уншиж танилцууллаа.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.