Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл буюу чандрыг Энэтхэг улсаас заллаа

Монгол Улс болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын соёлын найрамдалт харилцааны хүрээнд Бурхан багшийн Их дүйчин өдрийн бүх нийтийн баяр амралтын өдөрт зориулан Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл буюу чандрыг манай улсад залахаар болсон. 

БНЭУ-ын тусгай үүргийн онгоц Улаанбаатар хотод 12:30 цаг орчимд газардсан бөгөөд угтсан авах үйл ажиллагаанд Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамч, Соёлын сайд Ч.Номин, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон бусад төлөөлөгчид оролцсон юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.