АТҮТ тээврийн жолооч нарт зориулан өртөөчилсөн хэлбэрээр сертификат олгох сургалт зохион байгуулна

"Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь “Цаглашгүй мэдлэг” ТББ-тай хамтран жуулчин тээврийн жолооч нарт зориулан өртөөчилсөн хэлбэрээр сертификат олгох сургалтыг 2022 оны 07 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд тус тус зохион байгуулах гэж байна.

Сургалтад хамрагдах жуулчин тээврийн жолооч нарт дараах боломж олгож байна. Үүнд:

• Мэргэшсэн жолоочийн В, Д ангилал болон жуулчин тээврийн мэргэшүүлэх ангиллуудын хугацаа дууссан болон шалгалт өгөх эрх үүссэн жолооч нарт шалгалтад хамрагдах боломжийг олгож байна

• Жуулчин тээврийн жолооч болон тээврийн хэрэгсэлд Автотээврийн хяналтын улсын байцаагчийн шалгах хуудсын дагуу шалгах тул урьдчилан албан бичгээр хандана уу! /Машин болон жолооч бэлэн байх, шаардлагатай материалын хамт/

Жич: Жолооч нь заавал аялал жуулчлалын компаний харьяалалтай байх ба мэргэшсэн үнэмлэхтэй байна. Сургалтын танхим 200 хүний багтаамжтай бөгөөд гурван өдөр зохион байгуулагдана.

Нэг суралцагчийн төлбөр: 40,000 төгрөг

Төлбөр төлөх данс: 2205180367 Голомт банк, Цаглашгүй мэдлэг ТББ /Гүйлгээний утга дээр овог нэр бичих/

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.